Тагна ууланд эцэж ядран хажуулах ч эрэгцүүлж дурсах баян түүхийг үлдээх Жамуха баатрын хөрөг бол Орхон зураачийн 20 жилийн бодол, сэтгэл, урлал, тэмүүлэл гэнэ.
Энэ зураг дайчин баатар эрийн сүр сүлд, зүрх зориг, тэсвэр тэвчээр, гуниг харууслыг илтгэнэ. Түүний хөрөгнөөс эцэж ядран туйлдсан ч ихэмсэг бардам хэвээр эр хүний асар үнэтэй хөлсний үнэр хүртэл мэдрэгдэх ёстой гэнэ. Үнэхээр үнэртэж байна шүү!
Өөрийн овог аймгаа хэн хүнээс дээгүүрт амьдруулах асар их үүрэг хариуцлагыг өөртөө хүлээсэн эрэмгий зоригт баатар эр эцэж ядран хажуулжээ. Түүний бие туйлдавч сэтгэл зүрх нь хэзээ ч бууж өгөхгүйг харцага шонхрын харцтай нүд нь илтгэнэ. Хүмүүний үл хүрэх газарт халин нисдэг жигүүртэн мэт уулсын дунд ганцаар….
Хэзээ ч үл урвах андын тангараг эвдэрсэн ч хүндлэл нөхөрлөлөө дээдлэх сэтгэлээ умартан гээж үл чадна. Олон олон жилүүдийн амсхийх чөлөөгүй амьдрал, тэмцэл тулаан, ялалт ялагдал, хагацал гуниг, өшөө хонзон, итгэл нөхөрлөл, урвалт цохилтыг үзэж өнгөрүүлсэн баатар эрийн дүрийг харахад сүрдэм.
Эцсийн зорилго, бүхнийг нэгтгэх хүслийг нь итгэл сэтгэлээ хуваалцаж байсан анд нь өрсөн гүйцээж. Өөрийг нь түшиж босох байсан хүмүүсийн итгэлийг алдлаа гэж баатар эр бодно. Гэсэн ч тэр тогтуун тайван харагдана. Ялагдал гэж юу болохыг тэр мэднэ.
Аймаг овгоо ялуулах хүсэл зорилго нь биелээгүй ч ард түмнийг нэгтгэхийн төлөө түүний хийсэн нь их ээ.
Мөнхөд үл бүдгэрэх Жамуха баатрын түүх арвин билээ.

Зураач ингэж бүтээлээ тайлбарлав.
Зурагтын дэлгэцнээс энэ бүхнийг хараад төрсөн сэтгэгдэл миний хувьд өндөр. Заавал очиж, бийр будгийг амилуулсан эрхэм зураачийн сэтгэлийн илэрхийлэл, эрэмгий зоригтой эрд үзүүлсэн хүндлэлийг нүдээр харах болно оо.

No comments:
Post a Comment